Тэр л хэвээрээ

undefined undefined

Зүрхэндээ алгаа наагаад анирдахаар
Зөөлөн уярал сэтгэлд ургах юмаа
Зүүд л юм шиг заяасан хайраа
Зүйрлүүлж юутай жиших ч билээдээ
Сар өдрүүд шувууд шиг нисэн одлоо ч
Салхин зүгээс аг үнэртэж навчис хийслээ ч
Сайхан хайрын гэгээн учрал минь
Сэтгэлийн тэнгэрт тэр л хэвээрэй байна
Алгандаа зүрхээ шивнүүлж сонсохоор
Аяндаа л гэгээн совин төрөх юмаа
Аялгуу л юм шиг заяасан хайраа
Адилтгаж юутай жиших билээдээ
Сар өдрүүд шувууд шиг нисэн одлоо ч
Салхин зүгээс аг үнэртэж навчис хийслээ ч
Сайхан хайрын гэгээн учрал минь
Сэтгэлийн тэнгэрт тэр л хэвээрэй байна
Энгэртээ чамайгаа тэврээд уулзахлаар
Ижилхэн догдолсоноо хоюулаа мэдэх юмаа
Заяаны сүүтэй нандин хайраа
Замбууланд юутай жиших ч билээ дээ
Сар өдрүүд шувууд шиг нисэн одлоо ч
Салхин зүгээс аг үнэртэж навчис хийслээ ч
Сайхан хайрын гэгээн учрал минь
Сэтгэлийн тэнгэрт тэр л хэвээрэй байна


Эрхлээд танидаа очноо

undefined undefined














Өглөөд буусан шувууд шиг 
Ганганаад ирэх хавраар 
Үрээ харуулдсан ээж минь 
Гаднаа саравжилж зогсоно уу даа 


Нүүдэл буцах намраар

undefined undefined
















Урсгал голын голын мандалт навчис хөвхийг ажихаар 
Уяхан ээжийн минь санчиганд хяруу унасан юм шиг санагдана
Уулын модод хүртэл цагийн жамаар өтлөх юмаа 
Уянга бүүвэй сэтгэлтэй ээждээ би яараад байна
Хорвоогийн шаргал намраар хүү нь 
Хонгор ээжийгээ л санах юм даа 
 



Хурын янзага цахиллаа ээжээ

undefined undefined
















Саран наран хоёр
Цуварч манддаг тэнгэрийн 
Саарал жимийг дагаад 
Усны шувууд буцлаа 


Хос морьтой заяа

undefined undefined













Адууныхаа тамганд уясан хадаг нь
Амны хишиг даллаж байнаамс
Ардын дуугаа аялаад мордохоороо
Аз хийморь дагуулж ирэх юмаа
Дүүрэн тэргэл заяатай Монгол эр хүн таныхаа
Дөрөөнд сүүгээ өргөх гэж Монгол бүсгүй болсымаа


Хорол тоонондоо уясан хадгана хө
Хоймор тойроод даллаж байнаа
Хос морьд буусан шагайгаа
Ховорхон аз гэж бэлэгшээж байдаг аа
Дүүрэн тэргэл заяатай Монгол эр хүн таныхаа
Дөрөөнд сүүгээ өргөх гэж Монгол бүсгүй болсымаа
Тотгон зүгээ милээсэн хойно нь хө
Толгой хүрэн сүргийн манлай
Тотго жинстэй малгайг нь хүртэл
Отгон тэнгэр түшиж байдаг
Дүүрэн тэргэл заяатай Монгол эр хүн таныхаа
Дөрөөнд сүүгээ өргөх гэж Монгол бүсгүй болсымаа

Тэнгэртээ хичнээн цайлаа бол

undefined undefined

Өөдөсхөн балчир үрийг минь 
Өргөж дэмнэж яваарай гээд 
Дээж цайгаа өргөсөөр 
Дэлхийгээ аргадсан ээж минь 
Хичнээн удаа та минь 
Унтах нойроо хумаслаа бол 
Хичнээн удаа та минь ээ 
Уулаа ингэж цайлаа бол 
Тохойн чинээхэн үрийг минь 
Тосч дэмнэж яваарай гээд 
Уураг цайгаа өргөсөөр 
Учирлаж аргадсан ээжий минь 
Хичнээн удаа та минь ээ 
Тэвэрч хүүгээ бүүвэйлээ бол 
Хичнээн удаа та минь 
Тэнгэрээ ингэж цайлаа бол 
Аминь хайртай үрийг минь 
Аяархан дэмнэж яваарай гээд 
Сүү цайгаа өргөсөөр 
Сүсэглэн аргадсан ээжий минь 
Хичнээн удаа та минь 
Буян шивнэж хоноо бол 
Хичнээн удаа та минь 
Бурханаа ингэж цайлаа бол