Хурын янзага цахиллаа ээжээ

undefined undefined
















Саран наран хоёр
Цуварч манддаг тэнгэрийн 
Саарал жимийг дагаад 
Усны шувууд буцлаа 


Энгэр санчиг хоёртоо
Сүүн солонготой миний л ээж
Ирэх хаврын цэцэгсийн
Хүүтэйгээ хамт үнэрлээрэй
Уул манан хоёр
Уусан сүлэлдэх тэнгэрийн
Улбар шаргал наран
Цулбуур эвхээд хулжлаа
Энгэр санчиг хоёртоо
Сүүн солонготой миний л ээж
Ирэх хаврын цэцэгсийн
Хүүтэйгээ хамт үнэрлээрэй
Баяр гуниг хоёрт
Нэг л өнгөтэй тэнгэрийн
Бадма цагаан үүлнээс
Хурын янзага цахиллаа
Энгэр санчиг хоёртоо
Сүүн солонготой миний л ээж
Ирэх хаврын цэцэгсийн
Хүүтэйгээ хамт үнэрлээрэй

0 comments:

Post a Comment