Тэнгэртээ хичнээн цайлаа бол

undefined undefined

Өөдөсхөн балчир үрийг минь 
Өргөж дэмнэж яваарай гээд 
Дээж цайгаа өргөсөөр 
Дэлхийгээ аргадсан ээж минь 
Хичнээн удаа та минь 
Унтах нойроо хумаслаа бол 
Хичнээн удаа та минь ээ 
Уулаа ингэж цайлаа бол 
Тохойн чинээхэн үрийг минь 
Тосч дэмнэж яваарай гээд 
Уураг цайгаа өргөсөөр 
Учирлаж аргадсан ээжий минь 
Хичнээн удаа та минь ээ 
Тэвэрч хүүгээ бүүвэйлээ бол 
Хичнээн удаа та минь 
Тэнгэрээ ингэж цайлаа бол 
Аминь хайртай үрийг минь 
Аяархан дэмнэж яваарай гээд 
Сүү цайгаа өргөсөөр 
Сүсэглэн аргадсан ээжий минь 
Хичнээн удаа та минь 
Буян шивнэж хоноо бол 
Хичнээн удаа та минь 
Бурханаа ингэж цайлаа бол 

0 comments:

Post a Comment