Нүүдэл буцах намраар
undefined
undefined
Урсгал голын голын мандалт навчис хөвхийг ажихаар
Уяхан ээжийн минь санчиганд хяруу унасан юм шиг санагдана
Уулын модод хүртэл цагийн жамаар өтлөх юмаа
Уянга бүүвэй сэтгэлтэй ээждээ би яараад байна
Хорвоогийн шаргал намраар хүү нь
Хонгор ээжийгээ л санах юм даа
Хангайн өндөр оргилыг мөнгөн хяруу хучихаар
Ханагар аавын минь тэргүүнд буурал суусан юм шиг санагдана
Хадтай уулс хүртэл жамын хөлөөр өтлөх юмаа
Хан буурал хорвоод аавдаа би яаараад байна
Хорвоогмйн шаргал намраар хүү нь
Хангар аавыгаа санах юмаа
Цаг цагын хорвоо дөрвөн өнгөөр эргэлээ ч
Цас цэцэгсийн тоогоор хоёр буурай минь санагдана
Уул усныхаа толионд дүрээ мөнхлөх болхоор
Унаган нутаг гэдэг ганцхан заяадаг байх юм
Хорвоогийн шаргал намраар хүү нь
Хоёр буурлыгаа л санах юмаа
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment